Борис Жонсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганыг орхин явжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 25

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Нью-Йоркт хийх айлчлалын хөтөлбөрөө багасгажээ. Тэрбээр тус хотод болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганыг орхин Лондон руугаа буцах хэрэгтэй болсон байна. “Sky News” телевизийн мэдээлснээр Их Британийн Ерөнхий сайд парламентын асуудлаас болж эх орон руугаа буцсан аж. Дээд шүүхийн шүүгч нар Жонсоны санаачилсан парламентын ажил зогссон явдлыг хууль бус байсан гэж санал нэгтэйгээр мэдэгдсэн юм.

Борис Жонсон Нью-Йоркоос нисэхийнхээ өмнө Их Британийн хатан хаан II Элизабеттай утсаар холбогдсон байна. Тэгвэл тус улсын Нийтийн танхимын спикер Жон Беркоу Их Британийн парламент өнөөдөр /2019.09.25/ хэвийн ажиллаж эхэлсэн талаар мэдэгджээ.

Лондон хотын дарга байсан, Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон нь Их Британи Европын Холбооноос гарах ёстой гэж үздэг гол хүмүүсийн нэг билээ. Тэрбээр Засгийн газрынхаа гол зоригыг тодорхойлохдоо “Бид Brexit-ийг хэрэгжүүлнэ. Улс орноо нэгтгэнэ” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top