Хиллари Клинтон Трампыг огцруулахыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 25

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Ерөнхийлөгч Доналд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлаарх Төлөөлөгчдийн танхимын процедурын эхлэлийг дэмжжээ. “Би импичмент зарлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Ийм шийдвэрт хурдан бөгөөд хялбархан хүрээгүй ч энэ бол онцгой тохиолдол” гэж Хиллари Клинтон “People” сонинд ярьсан байна. Тэрбээр Доналд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жо Байдены байр суурийг сулруулах хуйвалдаанд татан оролцуулах гэж оролдсон гэж таамаглаж байгаа аж. “Хэрвээ энэ импичмент зарлах хэрэгтэй зөрчил биш юм бол үүнийг юу болохыг би мэдэхгүй байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хэлжээ.

Өмнө нь Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пэлоси Трампад импичмент зарлах процедур эхэлсэн талаар мэдээлсэн билээ. Түүний ярьснаар Цагаан ордоны тэргүүний үйлдэл Ерөнхийлөгчийн албан тушаалаа хөсөрдүүлж, үндэсний аюулгүй байдал, сонгуулийн үнэт зүйлээс урвасан байна. Тэгвэл Доналд Трамп дуулиан тариад байгаа, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хийсэн ярианы бичлэгийг хэвлэн нийтлэхийг зөвшөөрсөн гэсэн мэдээлэл байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top