Нийслэлийн Ардчилсан Залуучуудын холбооны шинэ тэргүүнүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 07

  
Ардчилсан Намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны нийслэлийн салбар байгууллага буюу Нийслэлийн Ардчилсан Залуучуудын Холбооны ээлжит III чуулган хуралдлаа.

Чуулганы хуралдаанд АЗХ-ны нийслэлийн дүүргүүдийн салбар байгууллагуудын төлөөлөл болсон 50 гаруй залуучууд төлөөлөгчөөр оролцсон бөгөөд урилгаар Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж, АЗХ-ны Дэд Ерөнхийлөгч Д.Бадарсан нар оролцож, намынхаа залуучуудтай санал бодлоо солилцсон юм.

 

Чуулганы төлөөлөгчдийн 53.6 хувийн саналаар П.Нүрзэд ялалт байгуулж, Нийслэлийн АЗХ-ны Тэргүүнээр, 73.0 хувийн саналаар Б.Батцэнгэл буюу дуучин Quiza, 46.5 хувийн саналаар АН-ын хуульч Г.Аззаяа нар ялалт байгуулж, Нийслэлийн АЗХ-ны Дэд тэргүүнээр сонгогдлоо.

Тус холбооны ерөнхийлөгчөөр нь Гадаад харилцааны дэд сайд Б.Болор ажилладаг юм.

НИЙСЛЭЛИЙН АЗХ-НЫ ТЭРГҮҮН П.НҮРЗЭДИЙН ТОВЧ НАМТАР

Төрсөн газар, он:
1983 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн.
Төгссөн сургууль, мэргэжил: 
2001 онд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ерөнхий боловсролын 2-р сургууль
2005 онд МУИС-ийг Монгол хэл судлаач мэргэжлээр
2009 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер мэргэжлээр
2011 онд ШУТИС-ийг Тээврийн удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
2001-2004 онд Ардчилсан Залуучуудын Холбооны ХЭГ-т Орон нутаг хариуцсан ажилтан
2005-2009 онд Ардчилсан Намын ХЭГ-т Орон нутаг хариуцсан улс төрийн ажилтан
2009 оноос ЗТБХБЯ-ны харьяа Тээврийн хэрэгсэлийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны Тоо бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байна.


НИЙСЛЭЛИЙН АЗХ-НЫ ДЭД ТЭРГҮҮН Г.АЗЗАЯАГИЙН ТОВЧ НАМТАР

Төрсөн газар, он:
1978 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн.
Төгссөн сургууль, мэргэжил: 
1996 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 1-р сургууль
2001 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр
2002 онд МУИС-ийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
2001-2002 онд “Халх журам” хууль зүйн дээд сургуулийн багш
2005-2007 онд “Эрс шинэчлэл” хөдөлгөөний Дэд Тэргүүн
2006-2011 онд “Нийгмийн шинэчлэл” сангийн Тэргүүн
2009 оноос Ардчилсан Намын хуульч
2010 оноос Ардчилсан Намын ХЕХ-ны Нарийн бичгийн даргаар ажиллаж байна.


 

НИЙСЛЭЛИЙН АЗХ-НЫ ДЭД ТЭРГҮҮН Б.БАТЦЭНГЭЛИЙН ТОВЧ НАМТАР

Төрсөн газар, он:
1980 онд Улаанбаатар хотод төрсөн.
Төгссөн сургууль, мэргэжил: 
1998 онд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 52-р сургууль
2004 онд Чех Улсын ХААИС
2005 онд Английн Лондон хотын Malverи House коллежийг тус тус төгссөн.
Ажилласан байдал:
2008 оноос “Quiza production” ХХК-ний захирал
2010 оноос “GN Beverages” ХХК-ний маркетингийн менежер
2010 оноос Ардчилсан Залуучуудын Холбооны Удирдлагын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top