Эмэн дээр байдаг тоо ямар учиртайг та мэдэх үү?

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 07


1.    “Нэг”-ийн тоо байвал нойрмог байдалд оруулах талтай. Ийм шинж илэрвэл жолоо барих, суурь машин ажиллуулахаас татгалзах нь зөв.

2.    “Хоёр” гэсэн байвал согтууруулах ундаа бүү хэрэглэ.

3.    “Гурав”-ын тоо байвал сүү, төмрийн бэлдмэл зэргийг уг эмтэй хамт хэрэглэж болохгүй.

4.    “Зургаа”-гийн тоо байвал уг эмийг уусны дараа шээсний өнгө хувирна.

5.    “Найм” бол хэлэн дор тавьж хэрэглээрэй.

6.    “Арван хоёр”-ын тоо байвал өлөн үед, эсвэл хоол идэхээс нэг цагийн өмнө ууна.

Энэ мэтээр шахмал эмийн нэг талд 1-17 хүртэлх тоо байдаг. Тоо бүхэн мэдээлэл. Жишээ нь, хүмүүсийн өргөн хэрэглэдэг Парацетамол шахмал эмд есийн тоо байдаг. Энэ нь долоо хоногт наймаас илүүг хэрэглэж болохгүй гэсэн үг юм.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top