ЭХ СУРВАЛЖААС: Автобусны үнэ нэмэгдээгүй

2019 оны 10 сарын 03

Нийтийн тээврээр зорчих үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр гарч, иргэдийг төөрөгдөлд оруулаад байна. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаагаас тодрууллаа.


-Нийтийн тээврээр зорчих үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл иргэдийн дунд байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Нийтийн тээврийн үнийг нэг төгрөгөөр ч нэмэгдээгүй. Иргэдэд 2008 оноос хойших үнээрээ л үйлчилж байна. Иргэд картаа дарахдаа дутуу дараад байсан учраас карт дарахад бүтэн дарагдах тийм л тохиргоог программ дээр хийсэн.

-Хотын төвөөс алслагдсан чиглэлийн автобусны үнэ хэвээрээ байгаа гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Та бод доо, хот дотор 500 төгрөгөөр явдаг. Харин 70 км-ийн зайтай Тэрэлж хүртэл ижил үнээр явж болохгүй биз дээ. “ХО” тодотголтой хот орчмын чиглэлүүд буюу Налайх, Тэрэлж, Хонхор, Городок, Био гэх мэт чиглэл рүү 500-2300 төгрөгөөр зорчдог. Олон нийтэд зарим хэвлэлийнхэн буруу мэдээлэл өгсөн байна билээ. Ойр зайд зорчих иргэд маань санамсаргүйгээр “ХО” чиглэлийн автобусанд суугаад тухайн чиглэлийн үнээр буюу илүү тариф төлсөн байж болох юм. Хот дотроо зорчих иргэн заавал “ХО” чиглэлд суух шаардлагагүй.
 

“ХО” ЧИГЛЭЛИЙН ҮНИЙН ТАРИФ
 

Чиглэлийн дугаар, нэр

Том хүн

Хүүхэд

1

ХО:1 (Бага Баян-Санзай-Тэнгис)

900

300

2

ХО:2 (Шарга морьт-Дүнжингарав)

600

200

3

ХО:3 (Городок-Дүнжингарав)

1100

300

4

ХО:4 (Офицер-Налайх-Тэрэлж)

2300

1200

5

ХО:5 (Налайх-Зү4зам-МУБИС)

900

300

6

ХО:6 (Өлзийт-120 мянгат)

800

200

7

ХО:7 (ТуулТос-Био-120)

1000

300

8

ХО:8 (Найрамдал-Сапп-3-рэм)

600

200

9

ХО:9 (Био-Сонсголон-5Шар)

900

300

10

ХО:10 (Эмээлт-10-хор)

800

200

11

ХО:11 (Хонхор-ЧулОв-Халдварт)

500

200

12

ХО:12 (Мал бордох-5Шар- Сапп)

600

200

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jolooch(122.201.21.5) 2019 оны 10 сарын 03

Yalanguya jolooni kurst bur surahgui

0  |  0
Top