Арабын Нэгдсэн Эмират улс /АНЭУ/-ын анхны сансрын нисэгч Хазза аль-Мансури өнгөрсөн долоо хоногт олон улсын сансрын станцад хүрэлцэн очсон.
Сансрын станцаас анхны мэдээллээ хийхдээ Хазза “Миний бие өөрчлөгдөж байна. Толгой томорч, үнэрлэх мэдрэмж сайжирсан” гэж ярьсан юм. Яагаад түүний толгойн хэмжээ өөрчлөгдсөн талаар ОХУ-ын ШУА-ийн төлөөлөгч Ирина Ларина мэдээлэл хийлээ.
Ларин “Анх удаа сансарт ниссэн хүнд тохиолддог жирийн үзэгдэл. Сансарт хүний биеийн бүх шингэн, цус жингүйдлийн байдалд ордог тул эрхтэн, арьс өөрчлөгдсөн мэт санагддаг. Дэлхийд эргэж ирэхдээ ч тэр өөр болж гэж бодох болно” гэж тайлбарласан байна.
АНЭУ-ын анхны сансрын нисэгч өнөөдөр /2019.10.03/ эх дэлхийдээ эргэн ирнэ.
Сэтгэгдэл ( 0 )