Урт нэртэй хууль гэж хоч авсан гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль батлагдаад хоёр жил болох гэж байгаа ч хэрэгжээгүй. Эцэстээ хуульд нэмэлт өөрчллөт оруулахаар болж хэсэг гишүүн өнгрөсөн өвөл хуулийн төсөл өргөн бариад байгаа юм. Өргөн баригдсанаасаа хойш нэг бүтэн улирал болж байгаа хуулийн төслийг өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Гэхдээ санал хураалтын шатанд маргаан гарсан юм. Тус байнгын хороо энэ хуулийн төслийг өмнө нь хоёр ч удаа хэлэлцэх гээд чадалгүй хойшлуулж байсан юм. Тиймээс энэ удаагийн санал хураалтыг “Хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах нь зүйтэй" гэсэн томъёоллоор явуулсан юм. Санал хураалтад 14 гишүүн оролцсоноос зургаа нь дээрх саналын томьёоллыг дэмжлээ. Ингэснээр хуулийн төслийг хойшлуулах саналтай гишүүд цөөнх болж, асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )