Хятадын компаниудад тавьсан хоригийг цуцлахыг уриалав

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

БНХАУ-ын Худалдааны яам АНУ-д хандан тус улсын компаниудын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахыг уриалжээ. Мөн компаниудынхаа эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн байна.

АНУ Хятадыг исламын шашинт цөөнхүүдтэйгээ зүй бусаар харьцаж байна гэж үзэн хиймэл оюун ухааны салбарын тэргүүлэх компаниудыг нь хар жагсаалтад оруулжээ. Энэхүү шийдвэр нь хоёр улсын хооронд үүсээд байгаа хурцадмал байдлыг улам даамжруулж магадгүй байгааг ажиглагчид хэлж буй.

Хоёр улсын худалдааны ээлжит яриа хэлэлцээ энэ сарын 10-11-нд Вашингтонд болох юм. АНУ, Хятадын ажлын хэсэг өнгөрсөн сард худалдааны тэнцвэргүй байдал болон хөрөнгө оруулагчдыг хамгаалах тухай асуудлыг урьдчилан хэлэлцсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top