Тэхийн зогсоол / Дууль /

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 08

ТЭХИЙН  ЗОГСООЛ

(Дууль)

Миний хайрт эцэг, нэрт анчин агсан

Бэгз таны  гэгээн дурсгалд зориулав

Тээр   жилийи   тэр  нэгэн   өвлийн Өнтэйг  яана!

«Тэхийн   зогсоол»   гэдэг  тэр   оргилын Өндрийг   яана!

Хүрэн  уулсын   буйд   мухар Хүүш   нэртэй

Хүрэхэд  хол  ч   өвөлжихөд   нөмөр Хөх   бууцтай.

Хүрэн  уулсыг  халуун   намраар Аав  минь   зорив.

«Хүүшийн»   өвөлжөөнд   гурван   гэрээр Айл   өвөлжив.

Өвөлжөөг  хүрээлсэн  уулсын   оргил Бүгд  өндөр.

Өндрийн   дундаас   «Тэхийн   зогсоол Бүүр ч өндөр!

Өвөлжөөнд  буугаад аав,  хэсэг зуур Ан хийв.

Өвөлд бэлдээд айлууд  хэсэг зуур Ажил хийв,

Өнтэй   жилийн тэр нэгэн өвлийн

Дулаахныг  хэлэх  үү

Өвс цас тэгшхэн  ууланд  өвөлжихийн

Тухтайг  хэлэх  үү

Говийн   ууланд   жам  ёсоороо Хавар ирэв

Гол  бараадаж  гурван  гэрээрээ нүүх болов.

Нэгэн  өглөө аав  минь намайгаа

Гаднаас дуудав.

Нэг нүдний сунадаг дурангаа

Гарт  бариулав.

«Тэхийн  зогсоол» дээр юу байна?

Сайн хар! гэв.

Тэгж хэлснийхээ жаахан хойно

Санаа алдав.

Үзүүр нь гурвалжин,  үүлэнд  шүргэх

Оргил харагдав.

Үүрээ  манан  өндөрт эргэх

Бүргэд харагдав.

Дэргэдэх  оргил  нь  илээд авахаар

Ойрхон байв

Дээрх тэнгэр нь нүдэнд торохоор

Үүлгүй   байв.

«Тэхийн зогсоол»  дээр хараагаа тогтоо гэж

Аав минь хэлзв.

Тэргүүн дээр нэг амьтан бий, олдоо гэж

Ахин хэлэв.

Өвөлжин   харагдаж   нүдэнд  дассан

Оргил   үзэгдэв.

Орой  дээр нь эвэр  нь  сэрийсэн

Тэх   харагдав.

Хангайн сайхан амьтныг үзээд

Би  баясав.

Харлаг  тэх зогсож байна!   гээд

Бараг хашгирав.

Аав  минь дуугүй, тамхиа сорсоор

Гэртээ  оров.

Айлын хүмүүс  янгирын  сургаар

Манайд  цуглав

Цайгаа ч уухгүй аав минь тэгээд

Хэсэг  суув.

Цаанаа  л нэг гунигтай   хоолой   засаад

Ингэж   ярив.

Мөнгөн оройт уулсын  хишгийг

Их   хүртлээ.

Мөнхийн зогсоолдоо  зогссон  янгирыг

Анх  үзлээ.

«Ямаан   усанд»  ноднин байсан

Тэх   мөн   байна.

Яах   аргагүй   зогсоолдоо зогосон

Тэх  мөн   байна.

Төрсний  эцэст   үхнэ   гэдэг

Амьтны   ёс  оо!

Төрсөн   нутгаа орхиноо гэдэг

Амаргүй  даваа!

Янгир өтлөхөөрөө  эврээ  даахаа

Больдог  юм гэнэлээ.

Янгирын сүргээ гүйцэж чадахаа

Байдаг  юм гэнэлээ.

Эхээс төроөн  ууландаа   эргэж

Ирдэг  юм   гэнэлээ

Эхээс  унасан   газраа   олж

Хэвтдзг  юм  гэнэлээ

Насныхаа   эцэст   оргил   өөд   мацаж

Гардаг  юм   гэнэлээ.

Нартад түүнийг нь «Тэхийн зогсоол» гэж

Нэрлэдэг   юм   гэнэлээ.

Өндөр оргил дээр олон хоног

Зогсдог юм гэнэлээ.

Өнгөрүүлсэн  амьдралаа  эргэж  нэг

Хардаг  юм гэнэлээ.

Умдалдаг ариухан   усаа   үзэж   нэг

Баярладаг юм  гэнэлээ. .

Идээлдэг сайхан   бэлчээрээ   харж   нэг

Баясдаг юм гэнэлээ.

Ижил олон сүргээ  эцсийн удаа үздэг юм гэнэлээ.

Эх   болсон  нутгаа  сүүлчийн  удаа

Хардаг юм  гэнэлээ

Өндөр оргилоос  эвэр  нь  дийлээд

Хальдаг юм гэнэлээ.

Өнгөт орчлонгоос   нэг нь тэгээд

Дутдаг   юм   гэнэлээ.

Аавын   яриаг   хүн   бүхэн

Дуугүй   чагнав.

Айлын   эмээ   янгирыг   өрөвдөн

 Нулимс   унагав.

Тэрнээс хойш  аав минь нэг л

Зовиуртай   болов.

Тэр   өвөлжөөнөөс  хэсэгтээ   нэг л

Нүүхээ   байв.

Гурван   гэрийн   хонины   ээлж

Дороо   эргэнэ.

Гуравхан   хоногт   манай   ээлж

Эргээд- ирнэ.

Өндөр   өөд  хонио   бүү   бэлчээ!  гэж

Аав   минь   захина

Өглөө  болгон  л  гаднаа  сууж

Оргил   дурандана.

«Хүүшийн»   өвөлжөөнд   чандмалж   буусан

Гурван айл!

Хүмүүсийя   харааг   өөртөө   татсан

 Гурвалжин   оргил!

Цэнхэр  тэнгэрт эвэр  нь сэрийсэн

Харлаг   тэх!

Чанх  дээр   нь өдөржин   эргэсэн

Хүрэн   бүргэд!

Ийм   л   зураг  олон   хоногоор

Аавд   минь   харагдав.

Энэ л зураг олон хоногоор

Өвөлжөөнд   суулгав.

Нэгэн   өглөө   оргилыг   дурандаад

Аав   орж   ирэв.

Чэг   харахнаа   баяртай   мишээгээд

 Цайгаа   ууж   суув.

Яг л ёсоороо хальж дээ хөөрхий!   гэж

Аав   минь   ярив.

Яамай   даа   яамай,   хеөрхий   минь!   гэж

 Ижий   өрөвдөв.

Маргааш өглөө яь гурван  гэр  маань

Эрт   ачаалав.

Манарсан бууцнаас     хүн,  мал  маань

Зэрэг   хөдлөв .

«Тэхийн   зогсоол»   оргилыг   аав   минь   нэг

Эргэж   харав.

Төрсөн нутаг минь!  гэж эцэг минь  нэг

Өөртөө хэлэв.

Тээр жилийн тэр нэгэн өвлийн

Уртыг яана!

«Тэхийн  зогсоол»  гэдэг  тэр  оргилын

Өндрийг яана!

1969

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top