Энх тайвны Нобелийн шагналтан тодорлоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11

Энэ жилийн Энх тайвны Нобелийн шагналын эзнээр Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед Али тодорлоо.

2018 оны дөрөвдүгээр сард Этиопын Ерөнхий сайдын албан тушаалд очсон даруйдаа тэр Эритрей улстай энхийн яриа хэлэлцээг сэргээх хүсэлтэй буйгаа илэрхийлж байв. Бүс нутагт энх тайван тогтоох, хөрш зэргэлдээ Эритрей улстай хилийн мөргөлдөөнийг зогсооход оруулсан гарамгай үйлсийнх нь төлөө Энх тайвны Нобелийн шагнал хүртээж байна гэж Нобелийн хороо мэдээлжээ.

Ахмед Али мөн улс төр дэх эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх тал дээр манлайлал үзүүлж, засгийн газрын 20 сайдын суудлын талд нь эмэгтэйчүүдийг томилжээ. Эритрейн анхны эмэгтэй батлан хамгаалах сайдыг тэрбээр томилжээ. Ерөнхий сайдын албыг авснаас хойш хэдхэн сарын дараа Ахмед Али онц байдлын дэглэмийг цуцалж, олон мянган улс төрийн хоригдлуудыг суллаж, хаагдаад байсан зуу зуун цахим хуудас, телевизийн сувгийг дахин нээжээ.

43 настай Ахмед Али Энх тайвны Нобелийн шагнал хүртэж буй 100 дахь хүн болж байна. Энэ шагналд 223 хүн, 78 байгууллага нийт 301 нэр дэвшигч өрсөлджээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top