УИХ-ын чуулганы өчигдрийн /2019.10.11/ хуралдаанаар зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Өргөдлийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр батлахаар тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг баталсан юм.
Үргэлжлүүлээд Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат уншиж танилцуулсан бөгөөд тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Сарангэрэл, Б.Наранхүү нарыг Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж нарыг тус дэд хороонд оруулахаар тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Б.Бат-Эрдэнэ нар байр сууриа илэрхийлсэн бөгөөд тогтоолыг төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Сэтгэгдэл ( 2 )
Turuus hol bailgah yostoi humuusiin neg bhd..
Ajild saad bolohgui holhon,haaya neg uzegdchiheed,ter huviinhaa biznessee hiigeed yavuulj bhgui,uyn bas neg bngin horoo ve,irdeggui huniig zaaval ingej zovooh hereg bnu