АНУ Энэтхэгтэй хамтран сургуулилт хийж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

АНУ-ын Сиэтлд өчигдрөөс /2019.10.13/ эхлэн Америк, Энэтхэгийн тусгай хүчний “Важра Прахар” хамтарсан сургуулилт эхэлжээ. “ANI” агентлагийн мэдээлснээр сургуулилт “Льюис-Маккорд” хамтарсан баазад энэ сарын 28-ныг хүртэл явагдах гэнэ.

Сургуулилтад Энэтхэгийн тусгай хүчний 45 төлөөлөгч оролцож байгаа аж. Сургуулилтын зорилго нь туршлага солилцох, хамтарсан төлөвлөгөө боловсруулах гэнэ.

Энэтхэг, Америкийн харилцаа тодорхойгүй байдлыг үүсгэж байна гэж дүгнэж байсан цаг саяхан. Энэтхэг ОХУ-аас "С-400" пуужингийн довтолгооноос хамгаалах системийг худалдаж авах болсныг АНУ хүчтэй эсэргүүцсэн билээ. Доналд Трамп холбоотноо “шийтгэх”-ээр Энэтхэгээс ирж буй зарим импортын бараанд ногдуулж буй татварыг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн байдаг.

Шинжээчдийн дүгнэлтээр АНУ холбоотон, түнш улсуудаа хэт өмчирхөж байгаа нь Энэтхэг-Номхон далайн стратегид болон зарим улстай харилцах харилцаанд сэв суулгаж буй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top