Нийслэлийн аварга үсчин, гоо засалч шалгаруулах «Улаанбаатар-2011» уралдаан «Буянт-Ухаа» спорт цогцолборт боллоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын үсчин, гоо засалчдын холбоо, Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоо хамтран зохион байгуулсан энэхүү уралдааны 14 төрөлд 86 үсчин, гоо сайханч оролцсон байна. Тэмцээний техникийн эрэгтэй, эмэгтэй төрөлд «Best» салоны Д.Урьдбаяр, «Everygood» салоны Ж.Эрдэнэбулган, загварын төрөлд «Веlla» салоны М.Батзаяа, «Марал» салоны Н.Номин-Эрдэнэ нар тус тус түрүүлж, Гранпри шагнал хүртжээ.
Уралдааны үеэр эрэгтэй, эмэгтэй үс засалт, гоо заслын загварын 2011 оны чиг хандлагыг үзүүлсэн мастеруудын шоу үзүүлбэр, гоо заслын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа болсон байна. Нийслэлийн үсчин, гоо заслын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үсний тайралт, самналт, нүүр будалт, хумс засалтын орчин үеийн шинэ, дэвшилтэт технологиос харилцан суралцах, туршлаuа солилцох дэлхийн аварга шалгаруулах уралдаанд оролцох үсчин, гоо засалчийг шалгаруулах зорилготой энэхүү уралдаан амжилттай болж өндөрлөв.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )