Залуучуудын өргөн чөлөөний нэг хэсэг болох Төрийн ордны баруун хойд уулзвараас зүүн хойд уулзвар хүртэлх 200 метр авто замын хөдөлгөөнийг энэ сарын долооны өдрөөс эхлэн оройн 23 цагаас өглөөний 06 цаг хүртэлх хугацаанд хаахаар болжээ. Энэ сарын 10-ны баасан гарагийг дуустал Төрийн ордны хойд талын замыг шөнийн цагаар хаана хэмээн Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ. Энэ замын завсарын ажлыг «Өгөөмөр зам» компани гүйцэтгэж байгаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )