Д.Нинжээс мэдүүлэг авчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 08

Ард түмний хянан шалгах хорооны дарга Д.Нинжийг УМБГ-аас дуудаж С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан өчигдөр 13.30 цагийн үед мэдүүлэг авчээ. Тэрбээр мэдүүлэгтээ «С.Зоригийн аллагын хэрэгт нэр нь дурдагддаг Бат гэх хүн Токио-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр ирсэн баримт бий» гэсэн байна. С.Зориг агсны хэрэгт Нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Бат-Орших хяналт тавьж байгаа гэнэ.

Дашрамд дурдахад Ард түмний хянан шалгах хорооныхон өнөөдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн суулт хийх аж. Тэд суултаа 11:00 цагийн үед "МАН-АН-ын улс төр, эдийн засгийн гэмт бүлэглэлийг үтэр түргэн Монгол төрийн бүх үйл ажиллагаанаас хөөн зайлуулж, ард түмнээ, газар шороогоо аваръя" уриан дор хийх юм байна. Эсэргүүцлийн суултад эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүр хүрэлцэн ирж, бүртгэлд хамрагдах гэнэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top