Хар тамхины хэргээр ял эдэлж байгаад суллагдсан DJ Өөжий аавын хаалга дахин татахад хүрээд буй. Тэгвэл түүнтэй хамт хилээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан Н.Мөнхбаярыг батлан даалтад гаргажээ. DJ Өөжийгийн хувьд 10 жилийн ял сонссон ч гурван жилийн хорих ялыг биеэр эдэлж өршөөгдсөн. Гэсэн ч тэрбээр өнгөрсөн сарын 29-нд БНХАУ-аас Замын-Үүдийн боомтоор орж ирэхдээ 0.6 грамм каннабисын төрлийн мансууруулах бодис авч яваад саатуулагдсан юм. DJ Өөжий, Н.Мөнхбаяр нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 188.3 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр татан шалгаж байна. 188.3-т «Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ» хэмээн заажээ. Хэрэв DJ Өөжий гэм буруутай нь тогтоогдвол хамгийн багадаа арван жилийн ялаар шийтгүүлэх юм байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )