Захиалагт аллага Монголд бодит зүйл болсон гэж нэгэн эх сурвалж хэлж байна. Энэ үнэн болов уу. Ялангуяа улс төрд зүтгэж явсан С.Зориг ийм хэргийн нэг золиос нь гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Мөн О.Энхсайхан, Ж.Наранцацралт, О.Дашбалбар нарын үхэл ч ихээхэн сэжигтэй хэвээрээ үлдсэн. С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэг хэд хэдэн удаа өөрчлөгдсөн. Зарим баримт материалууд нь ч учир битүүлгээр алга болсон гэдэг. Мөн энэ хэргийг шалгахад тун ойр ажиллаж байсан цагдаагийн 10 гаруй ажилтан золгүй байдлаар амь үрэгдсэн гэнэ лээ. Тэгвэл Ерөнхий прокурор Д.Дорлигжав уг хэргийг дахин шинэчлэн шалгахаар шийджээ. Мөрдөн шалгах ажилтнууд С.Зори гийн үхэлтэй холбогдуулан түүний хамтран зүтгэгчдийн нэг Д.Нинжээс саяхан хэд хэдэн асуудлаар тайлбар мэдээлэл авчээ. Д.Нинжид дараа нь прокурорын газраас албан бичиг ирсэн байна. Энэ бүхнээс болоод Д.Нинж захиалгат алуурчдад нухуулчихгүй байхын тулд хууль хяналтын байгууллагаас хамгаалалт хүссэн бололтой. Ер нь тэр С.Зоригийн амийг хороосон хүмүүсийн талаар янз бүрийн таамаг дэвшүүлдэг. Тэдгээр таамгуудынх нь дотор УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл ч ороод байгаа юм. Юмыг яаж мэдэх вэ, Д.Нинжийг гай болж захиалгын алуурчид нь нээрээ нударч орхих ч юм билүү. Хэнд хамгийн их, хамгийн бодитой байж болох мэдээлэл байна, тэр л хүнийг үгүй хийхийг алуурчид хичээдэг биз дээ. Муу ёрлосон юм биш шүү.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )