Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба нарын санаачлан боловсруулсан Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулах юм. Мөн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын санаачлан боловсруулсан Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын саналыг хэлэлцэнэ. Харин Зэсийн баяжмалыг хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах бэлтггэл ажлын тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулах аж. Х.Баттулга сайд шинэ нисэх буудлын тухай, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт газрын тосны үйлдвэр байгуулах тухай, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд Л.Болд нар нууц асуудал танилцуулах юм байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар төмөр замын салбарын шинэ бүтээн байгуулалтын ажлын талаар хэлэлцэх аж.
Эх сурвалж: Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )