Ханхүү Харригийн гэр бүл Америк явна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Их Британийн ханхүү, 35 настай Харри, түүний эхнэр, 38 настай Меган Маркл нар хэсэг хугацаанд амралтаа авахаар төлөвлөжээ. Сассексын гүн, гүнгийн ахайтан хоёр гэр бүлээрээ ирэх сарын дундуур Америк явах гэнэ. Тэдний хүү ээжийнхээ төрсөн нутгийг анх удаа харах аж.

Меган Маркл саяхан хүүгээ тээж байхдаа жирэмсний үеийн сэтгэл санааны хямралд их өртөж байснаа ярьжээ. Харин ханхүү Харри эхнэр болон бяцхан хүүгийнхээ талаар ярихдаа Диана гүнжийг санан нулимс дуслуулж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top