- Монгол Улсын Хөгжлийн банк нь мэдээллийн технологийн эрсдэлийн үнэлгээг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монгол Улсын Хөгжлийн банкны мэдээллийн технологийн системд эмзэг байдлын үнэлгээ хийх, пенетрэйшн тест хийх, санал зөвлөмж гаргах ажлыг 28 хоногт хийж гүйцэтгэх болно.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
А. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Б. Татварын цахим тодорхойлолт
В. Шүүхийн төрөлжсөн архивийн лавлагаа /сүүлийн 3 жил/
Г. 2017, 2018 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан
Д. Нийгмийн даатгалын тодорхойлолт
Е. Сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар
Ё. Уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх зөвлөх багийн бүрэлдэхүүний чадвар, туршлагын талаарх мэдээлэл /үндсэн болон гэрээт ажилтнуудын хөдөлмөрийн гэрээний хуулбар/
- Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болохгүй.
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 11-р сарын 04-ний 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn -ээр 2019 оны 11-р сарын 05–ний өдрийн 15 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Энхтайваны өргөн чөлөө-19, 11 давхар, Утас :70130513-555
Сэтгэгдэл ( 0 )