Ч.Сангарагчаа хяналтын шатны шүүхэд хандлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 08

АТГ-ын дарга Ч.Сангарагчаа давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Дээд шүүхэд гомдол гаргасан байна. Түүнийг гүйцэтгэх ажилллагааны тухай хууль зөрчин УИХ-ын гишүүн С.Эрдэнийг тагнаж чагнасан, нэр төрд нь халдсан гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн шүүхээс хоёр жил дөрвөн сарын хорих ял оноосныг өнгөрсөн тавдугаар сарын 21-ний өдөр нийслэдийн Шүүхийн шүүгчид хэвээр баталсан юм. Уг хэрэгт АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нар холбогдон шалгуулж шүүхээс тус бүр хоёр жилийн хорих ял авсан. Харин тус газрын Тамгын газрын дарга Г.Бадарчийг шүүгчид гэм буруугүй гэж үзсэн билээ.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top