- Жийнсийг хийдэг матрериалыг “деним” гэнэ.
- Жийнсийг буддаг сонгодог будгийн “индиго” гэнэ.
- Хамгийн анх XVI зуун Италийн Генуягаас Их британид нэгэн бат бөх материал /деним/ орж ирсэнээр түүгээр өмд хийж эхэлжээ. Анх хийсэн өмдөө Еврпчууд “жейн” мөн “жин” хэмээн нэрлэдэг байжээ.
- Дэлхийн II дайны үед жийнс нь жинхэнэ моодонд орж эхэлсэн. Зарж борлуулахаас илүүтэй цэргийн зориулалттай олон төрлийн хувцас хийж эхэлжээ.
- 1950-иад оны сүлээр Жон Озборн жийнсэн өмдний “битник” хэмээх загварыг гаргасан тэр даруйдаа залуусыг байлдан дагуулах болсон. Гэхдээ сургууль болон албан газар “битник”-ийг өмсөх хориотой байжээ.
- ЗХУ-д 1958 онд болсон Олон улсын залуучуудын Их наадмын үеэр анх жийнс орж иржээ.
- 1970-аад онд хиппичүүд өөрсдийн эрх чөлөөг тунхаглан жийнсээр далбаа хийдэг болжээ.
- 1960-аад онд Луи Ферро жийнсэн хувцасыг дэлхийн загварын чиг хандлагад нөлөөлөхөөр болгосноос хойш дэлхийд зартай Александp Маккуин, Каpл Лагеpфельд, Жан-Поль Готье нарын бүтээлд жийнс томоохон байр суурь эзэлж эхэлжээ .
Р. Слава slavaaldar@yahoo.com
Сэтгэгдэл ( 0 )