Соёлын төв өргөөг ниргэчихсэн хойно нь хамгаалах гэж хашгираад нэмэргүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 08


 

Өмчийн төлөөх тулаан үргэлжилсээр байна. Мөнгөтэй, заль мэхтэй нь хождог энэ тулааны тоосонд Соёлын төв өргөө аль хэдийнээ өртөөд дуусах гэж байгаа ажээ. 7 сарын 1-ний үймээнээр хагас нь нурам болох шахсан. Түлэнхийн шарх нь одоо ч гүйцэд аниагүй байна. Гэтэл дээрээс нь нэрмээс болгоод “Сод Монгол” групп подвольд нь том нүх ухаж байшинг тэр чигт нь чичиргээнд оруулж эхлэв. Угаасаа энэ байрыг мөнгөтэй хүмүүс хувьчлаад авчихсан байжээ. Энэ нь саяхнаас нийтэд ил боллоо. Тэнд театрын музейн олон мянган ховор бүтээл хадгалагдаж байгаа. Мөн улсын филармон зэрэг олон байгууллага энд амь зуудаг. “Сод монгол” групп тэрхүү театрын музей байгаа хэсгийг  хувьчилж авсан юм гэнэ. Гэхдээ тэдэнд байшинг тэр чигт нь нураах эрх мэдэл байх учиргүй. Бөөн тоос шороо бужигнасан театрын музейд одоо үнэт үзмэрүүд чанараа алдахын хажуугаар тэнд ажиллагсад гуурсан хоолойн багтраа өвчтэй болж байгаа ажээ. Харамсалтай нь энэ бүх зүйл болоод өнгөрч байхад мэргэжлийн хяналтынхан мэдсэн байна.  Гэвч “Сод Монгол”-чууд “Та нар ниргэсэн хойно нь хашгираад нэмэргүй” гэсэн шиг “нураах” ажлаа үргэлжлүүлсээр байгаа нь бас гайхалтай. 

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top