УИХ-аас “Өмд баатар” тодров

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 08

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл өмднөөсөө болж, Төрийн ордонд өчигдөр орж чадсангүй. Тэрбээр жинсэн өмдтэй байсан учир ордны харуул оруулаагүй гэнэ. Тиймээс Улсын баатар маань өмдөө солихоор гэр рүүгээ харьсан сурагтай. Харин түүний энэ болчимгүй үйлдлийг сонссон гишүүд "Өмдөө тайлаад ороод ирэхгүй дээ" хэмээн халаглаж байсан юм. Э.Бат-Үүл гишүүн гэр рүүгээ буцсан нь гишүүдийн дунд багагүй маргаан дэгдээгээд амжсан. Зарим гишүүн түүнийг өмөөрч "Яахаараа жинсэн өмдтэй Төрийн ордонд орж болдоггүй юм" гэсэн асуулт тавихад нэг хэсэг нь "Жинсэн материалын ард юу ч нууж орж болдог" гэж байлаа.


Эх сурвалж: Улс төрийн тойм 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top