Монгол Улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам болон БНСУ-ын Хөдөлмөрийн яамдын хооронд 2011 оны гуравдугаар сарын 21-ний өдөр байгуулсан "БНСУ-д ажиллах хүч илгээх тухай" Харилцан ойлголцлын санамж бичигт зааснаар БНСУ-д ажиллах хүч илгээгч байгууллагаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар иргэдэд үзүүлэх үйлчилгээг өөрийн харъяа Хөдөлмөрийн Төв Биржээр хүргэж байна.
БНСУ-д ажиллах иргэд болон өмнө нь "ГАХИТ" ХХК-д бүртгэлтэй иргэд холбогдох мэдээ, мэдээллийг "Хөдөлмөрийн төв бирж"-ийн www.labornet.mn буюу www.hudulmur.mn веб сайтын баруун дээд буланд байрлах "БНСУ-д ажиллах " гэсэн цэснээс авч байхыг хүсье. Тус веб сайтын "онлайн туслахаар" болон 70121285,1287 лавлах утсаар, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хорооллын Номун хотхоны 39-р байр (Орос 3-р сургуулийн зүүн талд шинээр баригдсан 13 давхар ногоон саарал байрны хойшоо харсан орц) -нд байрлах үйлчилгээний танхимд биеэр ирж холбогдох мэдээллийг авч болно.
Эх сурвалж: Зууны мэдээ
Сэтгэгдэл ( 0 )