Та уух юм юу захиалах вэ
-Хайр дурлалдаа шатсан залуу хос ресторанд сууна гэнэ. Тэр хоёр бүтэн нэг цаг бие бие рүүгээ салахгүй харж дуугүй байв. Залуу хос хоолоо хэдийд захиалахыг хүлээн үйлчлэгч тэдний дэргэд зогсоно. Эцсийн эцэст залуу өөрийн хайрт бүсгүйдээ хандан, "Чи надад дэндүү танхилхан, тааламжтай ёстой идчихмээр харагддаг шүү" гэхэд рестораны үйлчлэгч сэтгэл хөдлөн,
- Эрхэм ээ, та уух юм юу захиалах бол гэв.
Яг тантай адилхан юу ч сэтгэж чаддаггүй мөртөө үргэлж хашгирдаг
-Нэг генерал ачтай болжээ. Хэнтэй адилхныг нь мэдэхээр амаржих газар луу туслахаа явуулав. –Тантай адилхан юм гэсээр туслах нь баяр хөөртэй ирэв. –Тодорхой илтгээч гэж генерал тушаав. –Таны ач хүү тань тань шиг халзан, цондгор гүзээтэй, бас юу ч сэтгэж чадахгүй мөртлөө үргэлж хашгирч байна аа.
Ногооны талбайгаа цагдаа нараар ухуулна
-Шоронгоос эхнэртээ захиа бичив. “Цагдаагийнханд мэдэгдэж болохгүй шүү,” ногооны газарт пулемёт булчихсан байгаа. Гэтэл хэд хоногийн дараа эхнэрээс нь хариу ирэв. "Цагдаагийнхан ирээд пулемёт эрж хамаг ногооны газар ухаж онгичоод явчихлаа,пулемёт олсонгүй" гэсэнд хариу захидалд "Сайн байна. Ногооны газраа одоо төмсөө суулга.
Одоохондоо болно гээгүй байхад юунд нь санаа зовсон юм
-Эмчээ манай эхнэр зүүдэндээ Доржоо болохгүй, Доржоо болохгүй гээд орилоод байх юм. –Зүгээр дээ тийм юм байх шүү дээ. –Үгүй ээ би чинь Дорж биш Сосор шүү дээ. –Одоохондоо “болно” гээгүй “болохгүй” гэж байгаа бол санаа зовох юу байнаа.
Энд юу болоод байна аа?
-Хөгшин чинь баларч байнаа. Яасан бэ?Хэдэн жилийн өмнө би том болсон охинтой залуухан бэлэвсэн эмэгтэйтэй
танилцаж ханилсан юм. Тэгтэл саяхан аав маань миний дагавар охинтой суучихдаг байгаа. Ингээд дагавар охин маань миний хойд эх болж, харин аав маань миний хүргэн, улмаар би өөрийнхөө хойд эхийн дагвар хүү болж, эхнэр маань өөрийнхөө хүүгийн нагац болоод, миний хүү аавын маань бүл дүү, харин би өөрөө өөрийнхөө өвөө нь болсон гээд бодчих.
Машинаас гарсан трусикийг миний хүү аргалаарай
-Миний хүү, эр хүн эр хүндээ хайртай... Аав нь бүр балраад байна аа... Машинаас ээж чинь эмэгтэй хүний трусик олсон... Чи чинь насанд хүрсэн том эр шүү дээ... Юмны учир ойлгож байгаа биз... би ээжид чинь тэр турсикийг мэдэхгүй ээ, энэ хүү л надаас түлхүүр аваад явсан гээд хэлчихсэн... чи ээждээ машинаа барьж гадуур явсан гэж хэлээрэй... ээж намайг жолооны үнэмлэхгүй, тэгээд ч машин барьж чадахгүй гэдгийг мэднэ шүү дээ... Аав нь урд групийгнь шон мөргөж хагалаад бэлдчихсэн байгаа.
Эцгүүдийнх нь овгоор хүүхдүүдээ ялгадаг
-Нэгэн эмэгтэй 10 эрэгтэй хүүхэдтэй байжээ. Тэдгээр нь бүгд Володя гэсэн нэртэй гэнэ. Ингэхэд та хүүхдүүдээ яаж нэрээр нь ялгадаг юм гэхэд овгоор нь гэжээ.
Шүлс гоожуулах нь гадаа, идэх нь гэртээ шүү
- Залуу хосууд салхилж байна. Гэтэл залуу нь дэргэдээрээ өнгөрөх хүүхнүүдийг харан шүлсээ гоожуулах нь холгүй байж. Түүнийг нь анзаарсан эхнэр нь түүнд: за яахав чи шүлсээ гоожуулж л бай. Харин нь идэх нь гэртээ шүү.
Шалдан хүүхэн хараад хуруугаа ч хөдөлгөдөггүй эр
-Хоёр хүүхэн уулзаад ярилцаж байна гэнэ. –Аа энэ муусайн эрчүүд бүгд л адилхан өөдгүй завхай амьтад. Толгойд нь сексээс өөр бодол эргэлддэг болов уу? – Бүгд тийм биш ээ. Манай нөхөр бол өөр хүн. Хажууд нь шалдан эмэгтэй хэвтээд байхад хуруугаа ч хүргэхгүй байж чаддаг юм. За битгий залаад бай.
Нээрээ, би өөр дээрээ туршиж үзсэн юм.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )