Бvсгvйчvvд хурхирах нь яагаад ч баймааргvй үйлдэл гэмээр. Бvдvvлэг энэ дуу авиа зөвхөн эрчvvдэд хамааралтай гэж бид анхнаасаа боддог. Хайртай хvнийхээ дэргэд учир зvггvй хурхирах нь ямар л сайхан байхав дээ. Магад, цаадах чинь өөр газар унтахаар одох бий. Тэгвэл…
Та яагаад хурхирдаг юм бол? Энд олон таамаг байна. Ханиад хvрэх, хөнжлөө хоолойндоо хvртэл нөмрөх, хамар битvvрэх зэргээс болон хvн хурхирна . Гэхдээ хурхиралтыг зовлонтой дуу чимээ гэж ойлгох хэрэггvй. Сэтгэл тавгvйтэн толгой өвдсөнөөс ч болон хурхиралт vvсдэг. Хурхирахгvйн тулд та яах ёстой вэ?
1. Эхлээд турах талдаа санаа тавь. Учир нь жин ихтэй эмэгтэй хурхирах нь элбэг. Хэвийн хэмжээнээс 30-40 хувиар илvv таргалсан бол хурхирах тохироо бvрддэг.
2. Элдэв төрлийн нойрсуулагч эм уухаа зогсоо. Хэрвээ та чийрэгжvvлэх дасгал хийж өдөр бvр усан санд ордог л бол унтуулах эм уух шаардлагагvй сайхан бөх гээч нь унтана.
3. Тамхийг бол бvр хол хая. Тамхичид бvгд хурхирдаг.
4. Нуруугаараа дээш харж удаан унтах хэрэггvй. Хэдий энэ байдалд та дуртай ч хурхирахыг хvсэхгvй л байгаа бол өөрчлөх ингэж унтах хэрэгтэй.
5. Дэрээ өөрчилж vзэх нь бас нэг арга. Аль болох том зузаан ноосон дэрнээс татгалз. Тvvнээс болон хvзvvгээ эвгvйгээр нугалан хурхирч байгаа. Хvзvv, толгойгоо нэгэн шугаманд байлгах дэр зэхсэн нь дээр.
6. Шөнө дөл болтол телевиз битгий vз.
Эцэст нь гэж хэлэхэд та хоёр тусдаа орон дээр унтаад vз. Эрчvvд нойрондоо хурхирдаг эмэгтэйг өөрийн мэдэлгvй хөлөөрөө тийрдэг талтай. Хvн төрөлхтөн хурхирах зовлонтой учирсаар 100 жил бус 1000 жил болсон. Энэ хугацаанд тvvнтэй тэмцэх ямар арга байна бvхнийг хэрэглэсээр ирсэн. Даан ч…хурхирсаар л…
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )