Газрын тос боловсруулах үйлдвэр барихад нэмэлт 236 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог Бүгд найрамдах Энэтхэг улсын “Инженерс Индиа Лимитед” компани гаргасан. Уг зээлийн хугацаа 20 жил бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, жилийн 1.75 хувийн хүүтэй байх юм.
Энэхүү зээлийг БНЭУ-ын Экспорт-Импортын банкнаас авахаар тохирсон байна. Засгийн газраас зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл ( 0 )