Дэлхийн мисс Монголд ирлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 09

 

 Орчлонгийн сайхан бүсгүйчүүдийн хамгийн дээд шагнал болох 2008 оны  дэлхийн миссийн титэмийг хүртсэн  Энэтхэг Улсын гоо бүсгүй Парати Оманакуман , Хүмүүнлэгийн энэрэнгүй үйлстэн, дэлхийн дулаарлын эсрэг тэмцэгч Сатиш Сикха, Косова улсын мисс Таракү Морена, Монтенегро улсын хүмүүнлэгийн элч, мисс Станисик Нина   нар Монголд ирлээ.  Мисс Б.Гантогоогийн урилгаар ирсэн хүндтэй зочид   цөлжилт, хог хаягдал, дэлхийн дулаарал, хөрсний бохирдлын эсрэг улс орнуудыг нэгдэхийг уриалж байгаа аж. Өмнөговь аймгийн харьяат мисс Б.Гантогоогийн хувьд Монгол Улсын экологийн тэнцвэртэй байдал хөрсний бохирдлын эсрэг тууштай тэмцэж байгаа нэгэн. Энэ ажлын хүрээнд улс орноо сурталчлах, дэлхий нийтийн анхаарлын төвд оруулах гээд нэлээд олон ажлыг санаачлаад байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өчигдөр тэднийг төрийн ордонд хүлээн авч уулзан тус аяны ногоон туузан дээр “Эх дэлхийгээ эрүүл ногоон, энх тайван болгохын төлөө нэгдье” хэмээн бичиж гарын үсгээ зуран Эх дэлхийн ногоон хөгжил аянд нэгдэж буйгаа илэрхийлэн дэлхий дахины сайн сайхны төлөөх үйлсэд чин сэтгэлээсээ  баяр хүргэн амжилт хүслээ.

 Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top