Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутагт үл мэдэгдэх ургамал татаж байсан хоёр залууг цагдаа нар саатуулжээ. Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын ажилтнууд тавдугаар хороонд байрлах 18 дугаар байрны голд зогсож байсан залуусыг шалгахад, тус хорооны иргэн 21 настай, эрэгтэй Б.Төгөлдөр, С.Түвшинболд нар нэрийг нь мэдэхгүй ургамал татахаар завдаж байсан аж. Тэднийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс саатуулан шалгаж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )