Төв аймгийн залуус УИХ-ын дарга асан М.Энхболдыг АТГ-т шалгуулна гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Төв аймгийн залуучуудын төлөөлөл УИХ-ын гишүүн М.Энхболдыг 60 тэрбумын хэргээр АТГ-т шалгуулахаар өгч байгаагаа зарлалаа.

Төв аймгийн залуучуудын төлөөлөл Б.Хатанбаатар хэлэхдээ "УИХ-ын гишүүн М.Энхболд Төв аймгаас нийтдээ гурван удаа сонгогдсон. Энэ хугацаанд төрийн эрхийг хууль бусаар авах буюу 60 тэрбумын төгрөгийг гардан хийж, МАНАН мафийн толгойлогч хэмээн цоллуулаад явж байгаа. Иймд бид АТГ-т хандаж байна. М.Энхболд БНХАУ-ын “Шинжан шинфа” компаниас 20 тэрбум төгрөг авсан. Авлигаар авсан мөнгөөрөө Төв аймгийн өрх бүрт аяга, цаг тооны бичиг, цаг гэх мэт бэлгийг тараасаар ирсэн. Төв аймаг ойролцоогоор 30 мянган өрхтэй. Энэ бэлгийн нэгийг арван мянган төгрөг гэж тооцвол жилд 300 сая орчим төгрөг, 11 жилийн турш 2-3 тэрбум төгрөгийг бэлэг нэрээр тараасан гэсэн үг. Бэлэг сэлт мэтийн хэрэггүй зүйл тарааж байхаар Төв аймагт бүтээн байгуулалт, цэцэрлэг, сургууль барьсан бол ажлын байр нэмэгдэх байлаа. Гэвч тэгсэнгүй. Мөн цагаан сараар ахмадуудтай 100, 100 ам.доллараар золгодог" хэмээсэн юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(77.111.245.210) 2019 оны 11 сарын 22

Яг зөв энэ зальтай этгээд хужаа зангаар бүх юмнаас үлдэх санаатай байгаа

0  |  0
Нэргүй(192.82.76.85) 2019 оны 11 сарын 21

Өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалднаа гэгч болжийнуу?! Даа?! Нутаг орноо улс орноо гэх сэтгэлтэй ховорхон туршлагажсан тулх нуруутай энэ төрд бараг урьд хожид байгаагүй, байхгүй хүншдээ?! Залуучууд хэний түлхээсээр юу хмйж буйгаа ч ойлгодог хүн байхгүй болсон нь монголын энэ цагийн эмгэнэл вмдаа?!

1  |  0
Зочин(192.82.76.85) 2019 оны 11 сарын 21

Өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалднаа гэгч болжийнуу?! Даа?! Нутаг орноо улс орноо гэх сэтгэлтэй ховорхон туршлагажсан тулх нуруутай энэ төрд бараг урьд хожид байгаагүй, байхгүй хүншдээ?! Залуучууд хэний түлхээсээр юу хмйж буйгаа ч ойлгодог хүн байхгүй болсон нь монголын энэ цагийн эмгэнэл юмдаа?!

1  |  0
Иргэн(192.82.76.85) 2019 оны 11 сарын 21

Өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалднаа гэгч болжийнуу?! Даа?! Нутаг орноо улс орноо гэх сэтгэлтэй ховорхон туршлагажсан тулх нуруутай энэ төрд бараг урьд хожид байгаагүй, байхгүй хүншдээ?! Залуучууд хэний түлхээсээр юу хмйж буйгаа ч ойлгодог хүн байхгүй болсон нь монголын энэ цагийн эмгэнэл вмдаа?!

1  |  0
Zochin(87.168.36.175) 2019 оны 11 сарын 21

Tuv Aimgiin Batsumer sum bol buur hereg baihgui Enkhboldiin nuluund buur orson

0  |  0
Top