Газрын дарга Б.Баярсайхан Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 09


 

Төрд алба хашиж буй хүмүүс хуулийг гууль болгох гэж ёстой үзүүлж өгөх юм аа. “Өдрийн сонинд”-д Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн өгсөн ярилцлагадаа энэ тухай дурьдсан байна. Тэрээр манайхаас  хэд хэдэн улсад суух элчин сайдын томилгоооны асуудал олон сараар хүлээгдэж байгаа ажээ. Өнгөрсөн онд Унгар, Лаост суугаа элчин сайдуудын хугацаа дууссан юм байна. Гэтэл Засгийн газраас эдгээр улсад суух элчингүүдийг томилох талаар Ерөнхийлөгчид санал ирүүлээгүй байгаа гэнэ. Ерөнхийлөгч Элчин сайдуудыг томилдог, дууддаг. Гэтэл зарим улсад сууж байсан Элчин сайдуудыг Гадаад харилцааны яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Баярсайхан дуудаж хууль зөрчсөн байна.  Өөрөөр хэлбэл тэр Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан, түүнээс илүү том эрх мэдэлтэй газрын дарга болоод байгаа юм байна. Энэхүү хууль бус үйлдэлд нь харин Гадаад харилцааны яамныхан ямар нэг арга хэмжээ аваагүй байгаа ажээ.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top