Энэ жил тэтгэлгээр 100 гаруй оюутан АНУ-д суралцана

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 09

 АНУ-ын 100 гаруй их дээд сургуулиуд гадаад оюутнуудад тэтгэлэг олгодогоос  дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 4200 оюутан тэтгэлэгээр суралцаж байна. Монголд уг хөтөлбөр 2003 оноос эхлэн хэрэгжсэнээс одоогоор 450 гаруй оюутан тэтгэлэгт хамрагджээ.  Тэтгэлэгийг International Door-way to Education Athietick(IDEA) байгууллага 1997 оноос эхлэн хариуцаж байгаа бөгөөд  дэлхийн 35 оронд үйл ажиллагаа явуулж байгаа. 1997 оноос хойш 4000 гаруй оюутан IDEA шугамаар тэтгэлэг авчээ. Тэд академик буюу бакалаврын түвшингийн, магистрын, athletics буюу спортод дур сонирхолтой биеийн тамирын сургуулийн тэтгэлэгт өөрийн сонгосон мэргэжлийнх нь дагуу тэтгэлэгт хамруулдаг ажээ. Энэ жилийн хувьд 100-аад оюутан авах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Англи хэлний хувьд гол шаардлага болохоос гол шалгуур биш ажээ.  Харин сурах хүсэл эрмэлзлэл, сурлагын голч дүн, багш нарын тодорхойлолт, хүмүүжил зан ааш зэргийг харгалзан үздэг юм байна.  IDEA-аас олгож байгаа АНУ-ын их дээд сургуулиуд бүгд магадлан итгэмжлэгдсэн, сургалтын өндөр түвшин хангасан байдаг бөгөөд  хэлний түвшин заавал өндөр  хэмжээнд байхыг шаардахгүй  TOEFL- ийн оноо 61-ээс дээш байх үндсэн шаардлага тавигддаг аж. Уг тэтгэлэг нь заавал онц сурдаг оюутнуудад чиглэсэн байх албагүй гэж үздэг бөгөөд суралцах хүсэл эрмэлзлэлтэй дундаж оюутнуудыг сонгохыг зорилгынхоо нэгээхэн хэсэгт оруулдаг ажээ.  Биеийн тамирын чиглэлийн боловч гоц амжилт гаргаагүй жирийн оюутнуудад тэтгэлэг авах боломжийг олгодогоороо уг байгууллага бахархдаг ажээ. IDEА байгууллага нийт 35 оронд дунджаар 15 сая долларын тэтгэлэг олгоод байна. АНУ-д суралцахад жилд 22 мянган доллар зарцуулдаг гэж үзвэл ердөө найман долларыг өөрөөсөө гаргаж байр, хоол, сургалтын төлбөрөө төлнө гэж            гэсэн үг. Монголд дээрх байгууллагыг тэтгэлэгийг “Монголын Залуучуудын Үндэсний агентлаг” хариуцан олгож байна. Шалгуурт тэнцсэн монгол залуусыг гадаад ертөнцтэй холбох гүүр болж байгаа бөгөөд  уг байгууллага МУБИС-ын  ард Time төвийн 4-р давхарт байрладаг. Мөн Эрдэнэт, Дарханд салбартай.  АНУ-д тэтгэлэгээр суралцахыг хүссэн хүн  info@mnyea.mn сайтаас дэлгэрэнгүйг мэдээллийг авч болох юм байна. Монголд  International Door-way to Education Athietick(IDEA) байгууллагын Номхон далайн орнуудыг хариуцсан менежер Майкл Миллер  ирээд байгаа билээ. Монголоос шалгаруултанд хамрагдсан бол АНУ-д очоод хэлний бэлтгэлд суралцдаг. IDEА байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрт хэлний бэлтгэл нь  багтдагаараа  давуу талтай юм байна.

 

 Б.Эрдэнэ.

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top