Н.Золжаргалын шүүх хуралд ГЭРЧИЙГ АЛБАДАН ирүүлэхээр болжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

-Шүүгдэгчийн хүсэлтээр ирэх сарын 26-ныг хүртэл хурал хойшиллоо-

Өнгөрөгч 2018 оноос эхлэн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан.

Тодруулбал, Н.Золжаргал нь арилжааны банканд зээл олгохдоо тогтоосон хэмжээнээс  бага хүүтэй зээл олгосон нь тогтоогдож, хэргийг эргэн хянах хүсэлтийг мөрдөх албанаас Монголбанканд гаргаж байсан юм. Улмаар АТГ-аас Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгсний дараа, энэхүү хэрэгтэй холбоотой нотлох баримтууд ирүүлснийг хавтаст хэрэгт хавсарган хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Улмаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”,  22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа билээ.

Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрсөн даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн хэргийг хойшлуулах шийдвэр гаргасан юм.

Шүүх хуралд шүүгчээр Л.Галбадар, улсын яллагчаар Б.Мөнхбат, Ц.Сүхбат нар оролцсон бол шүүгдэгч Н.Золжаргал өөрийн өмгөөлөгчийн хамт оролцжээ. Хурал өглөөний 10:00 цагт эхэлж, 13:00 цагийн орчимд завсарласан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүндэтгэх шалтгааны улмаас хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, ирэх арванхоёрдугаар сарын 26-ны 10:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн юм.

Түүнчлэн нийслэлийн прокуророос /Хуралд улсын яллагчаар оролцогч тал/ дараагийн хуралд энэхүү хэргийг гэрчийг албадан ирүүлэх хүсэлт гаргасан бөгөөд яллагч талын хүсэлтийг мөн хангаж шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, ирэх арванхоёрдугаар сарын 16-ны өдөр болох хуралд Н.Золжаргалын гэр бүлийн хүнийг гэрчээр албадан ирүүлэхээр болсон гэсэн үг.  Учир нь Н.Золжаргалын Австри улс руу гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байдаг. Улмаар дээрх үл хөдлөх хөрөнгийг Австри улсын хуулийн байгууллагаас битүүмжлээд байгаа ба одоо болох шүүх хурлаар түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзвэл дээрх хөрөнгийг худалдаж, орлогыг улсын хөрөнгө болгох юм.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(91.141.2.105) 2020 оны 01 сарын 13

ene ulsad huuli jinhen utgaaraa heregjideg. Ta Metro.d 1 talda 2,40 euro bilet awaaagvi suusan bol 65 euro torguuli tuldug jisheen !!! Manaihtai adilgvi, ulsiin mani tusuwt 650000 euro ix mungu shv, hurai hurai hurai ene met garsan mungu udahgvi ulsadaa orj ireh bolutgai ulsiin mani sanhvv arivjih boltugaiiii . Zoljargal gedeg hvn her bulgan svvltei bhnuu harayadaaaa kkk

0  |  0
Би(85.85.41.207) 2019 оны 11 сарын 30

Ирэх 12 сарын 26 болтол хойшлууллаа гэсэн байх юм. Тэгснээ доор нь 16 болчихсон явахын. Ямар учиртай юм.

0  |  0
zochin(87.168.36.175) 2020 оны 01 сарын 13

650 myngan Dollar bol yu ch bish.Öshöö ilüü say say Dollar garch irnee

1  |  0
Zochin(192.82.77.70) 2019 оны 12 сарын 08

TV geer hotlogch hiigeed terend ni Zandanshatar orood yariltslaga ogch bn lee. Ard tumniig doromjlood l....

2  |  0
Ард(202.9.46.172) 2020 оны 01 сарын 13

650000 юу ч биш шалга шалга их юм гарах ёстой шалгасан болоод бусдыг нь дараад өнгөр ч болохгүй байлгүй Эрдэнэтийн 49%-ийн хөрөнгө оруулалттай ч холбоотой юмнууд дээхэнэ яригдаад л таг болсон.

2  |  0
зочин(192.82.65.160) 2020 оны 01 сарын 13

Элбэгдорж энэ хоёр Монгол улсын санхүүгээр тоглосон шүү.

3  |  0
Х(66.181.178.17) 2019 оны 11 сарын 30

Ийм сда нарыг хурдан шийдэж байгаачээ.эбэгийн хамаг юмыг дарсан гат байгаа шд.тэгж байгаад хөөн хэлэлцэх хугацаа гээд алга болохвий.улсын мөнгийг идсэн хүн бүрийг ялла.

2  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2019 оны 11 сарын 30

ТЭГЭЭД ШИНЭ ЖИЛ. ДАРАА НЬ 2020 ОН. ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА НЬ ДУУСААД ДАШИЙН ШОГ БОЛОХ ЮМ БАЙНА Л ДАА. ГЭМТ ХЭРЭГТЭН ШАХУУ ХҮНИЙГ ХӨТЛӨГЧ БОЛГООД Л МАНАЙХАН АЛНА ШҮҮ. МУУХАН ХОШИН ШОГООС ИЛҮҮ ЮМ КККККККККККККККККК

1  |  0
Top