УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч долоо хоногийн даваа гараг буюу наймдугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагт эхэлсэн. Улсын яллагчийн зүгээс шинжээч оролцуулах хүсэлтийг гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авахаас татгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байдаг.
Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.08.25/ 09.00 цагт эхэллээ. Одоогоор шүүх хуралдаан долоо дахь өдрөө хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж байна.
Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 188 хавтаст эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, энэ оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн байдаг. Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгасан байдаг.
Сэтгэгдэл ( 3 )
Nyamdorjiig, Khurelsukhiig, Jenko Battulgiig, odoo hyazgaargui businuulj baigaa Oyun-Erdeneg uursdiin ingej shuuh umsan, ed nar ulsiin e/z iin hurdtsiig, Mongol ulsiin gadaad bodlogo diplomat yosiig yamarch baisan 10 jileer uhraaj baigaa ...
Za buhbed horonguudiig ni huraadag yum shuu!
Хариуцлага хүлээх л ёстой хүмүүс дээ.Шүүх н яаж шийдэх юм...