УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгасан байдаг.
Улмаар хэргийг прокурор хянаж дуусаад энэ сарын эхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлсэн билээ. Уг хэрэгт нийт 187 хавтас хэрэг багтаж байгаа ба хэргийг харьяа дүүргийн шүүх хүлээн авч, хавтаст хэрэгтэй танилцаж байна. Шүүх хуралдааны тов хараахан гараагүй байна гэж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
mongolyg estoi segsrex shig bolsonnxumuus zugeer baij ogt bolokhgyigeer barav Off -oos mongiig n6 avchirch oroo toltsgooe