Д.Эрдэнэбат, Н.Золжаргал нарыг ӨНӨӨДӨР ШҮҮНЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 27

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнийг  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгасан байдаг.

Улмаар хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа ба  уг хэрэгт нийт 187 хавтас хэрэг багтаж байгаа юм. Тэгвэл энэ хэргийг шүүх хурал өнөөдөр /2020.07.27/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 

Энэ сарын эхээр болсон хурлын үеэр шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт гурван удаа хойшлуулаад байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top