Эрчүүдийн толгойг гашилгадаг зүйл бол эмэгтэйчүүдийн яншаа зан

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 09

“ESure” компанийн шинжээчид судалгаа явуулсны эцэст гэр бүлийн хосууд жилд 2450, өдөрт дунджаар долоон удаа ам муруйдаг болохыг олж тогтоожээ. Хосууд ихэвчлэн мөнгөний асуудал болон аль нэг нь гэрийн ажлаа хийх хүсэлгүйгээс болж муудалцдаг байна. Түүнчлэн телевизийн хөтөлбөр, оройн хоолны цэс, хурхирах зуршил ч хэрүүлийн алиманд дээгүүр байр суурь эзэлжээ. Хамгийн сонирхолтой нь бэлгийн амьдралын ханамжгүй байдлаас болж жилд 88-хан удаа зөрчилддөг байх юм. Мөн хосуудын нэг нь нөгөөдөө анхаарал тавихгүй байна гэж 122 удаа гомдоллодог. Хүүхдүүд, тэднийгээ өсгөж хүмүүжүүлэхтэй холбоотой асуудлаар эхнэр, нөхрүүд жилд 88 удаа маргалддаг. Үүн дээр хэн нь хүүхдээ муу зан сургаж байгаа талаар 79 удаа хэрэлддэг ажээ.Ямар ч эрчүүдийн толгойг гашилгадаг зүйл бол эмэгтэй хүний яншаа зан. Эмэгтэй хүн төрөлхийн цухалдуу ааштай. Гэхдээ эрчүүд хайртай бүсгүйнхээ уур омгийг дарахаар байгалиас заяагджээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top