АНУ: ОХУ цэргийн ажиллагаагаа зогсоох хүртэл Украинд тусламж үзүүлнэ

2019 оны 12 сарын 05

АНУ-ын Конгрессын гишүүн, Бүгд найрамдах намын Энди Харрис Америк Киевт зэвсэг нийлүүлэх, Украинд үзүүлэх цэргийн тусламжийн ажил үргэлжилсээр байх болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. “ОХУ цэргийн ажиллагаагаа зогсоох хүртэл АНУ Украинд цэргийн тусламж үзүүлсээр байх болно” гэж тэрбээр тодотгоод Америкийн Ерөнхийлөгч Доналд Трампт итгэл хүлээлгэх эсэх асуудлыг үл харгалзан АНУ болон Украины харилцаа хэвийн байгаа, харин ч бүр сайжирсан гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд хувийн ашиг сонирхлоо тулгаж, үгсэн хуйвалдаж, өрсөлдөгчийнхөө эсрэг зүйл хийх гэсэн гэх үндэслэлээр түүнд итгэл хүлээлгэх эсэх асуудал яригдаж байгаа юм.

Өмнө нь Украины Гадаад хэргийн яамны тэргүүн асан Павел Климкин АНУ-ыг Украинд 100 хувь дэмжлэг үзүүлэхэд бэлэн биш байна гэжээ. Хариуд нь АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О'Брайен Вашингтон Киевт үргэлж цэргийн тусламж үзүүлэхэд бэлэн биш байгааг дурдаад Украин, Оросын хооронд байгуулсан хэлэлцээрт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top