УИХ-ын гишүүдэд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль гардуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг өнөөдөр /2019.12.12/ УИХ-ын гишүүдэд гардуулахаар товложээ.

Одоогоос 30 жилийн өмнө Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзан олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах замаар иргэд улс төрийн болон хуульт ёсны эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжийг олгосон түүхэн өөрчлөлт шинэчлэлт байв.  Тиймээс ардчилсан хувьсгалын ой бол монгол хүн бүрийн шинэ түүхийн үеийн, бүхэл бүтэн монголчуудын хэв маяг, нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон тэмдэглэлт үйл явдал. Иймд Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” тогтоолын төслийг УИХ-аас баталсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
T(202.9.46.100) 2019 оны 12 сарын 13

R

0  |  0
Top