УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан өнөөдөр /2019.12.16/ гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нартай уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага /ФАТФ/-ын хяналтад орсонтой холбогдуулан хийж байгаа ажлын талаар болон Монгол Улсын үндсэн хуульд оруусан нэмэлт, өөрчлөлт, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл, Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын талаар мэдээлэл өгсөн байна. Мөн УИХ-аар соёрхон баталж байгаа харилцааны хэлэлцээр, зээлийн хэлэлцээр, хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийн талаар мэдээлэл өгчээ.
Дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нар Монгол Улсыг Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага /ФАТФ/-ын саарал жагсаалтаас гарахад дэмжиж ажиллана хэмээн саналаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар тодруулж, асуусан байна. Тухайлбал, шүүхийн хариуцлагын зөвлөл, байгалийн баялаг ашиглахтай холбоотой заалтын талаар сонирхсоноос гадна УИХ-ын ирэх оны сонгуулийг ямар тогтолцоогоор хийхээр хуулийн төсөлд тусгаж байгаа зэрэг чиглэлээр асууж, асуултад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хариулт өгчээ.
Сэтгэгдэл ( 1 )
УИХ-аас Монгол Улсад суугаа дипломатууд гэж бас байнаа сонин юм