Трамп, Абэ нар утсаар ярьжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 22

Цагаан ордноос АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар утсаар ярьсан талаар мэдээлжээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Жудд Дир “Доналд Трамп, Шинзо Абэ нар утсаар Иран болон Хойд Солонгосын асуудлыг хэлэлцсэн” гэжээ. Тэд хоёр талын хэд хэдэн асуудлаар хэлэлцэхдээ худалдааны харилцааг голчлон ярьсан байна.

АНУ, Японы төр, засгийн тэргүүнүүд Иран болон Хойд Солонгосын нөхцөл байдлын асуудлаар нягт харилцаа холбоотой ажиллахаар тохиролцжээ.

Тэгвэл Японы Ерөнхий сайдын албанаас Абэ, Трамп нар Хойд Солонгосын талаар голчлон ярилцсан гэж тодотгосон байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top