МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан УИХ-ын Сонгуулийн хуульд хориг тавихыг хүссэн албан бичиг хүргүүлээд байгаа. Уг албан бичигтэй холбогдуулан МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгаас дараах тодруулгыг авлаа.
-МАХН-ын хүсэлтийн дагуу Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн хугацаа бий юу?
-Одоогоор баталсан байгаа сонгуулийн хууль нь сонгууль явуулахаас нэг жилийн дотор хуулийг өөрчилж болохгүй гэсэн зөрчилтэй заалттай. Энэ хууль хүний эрхийг зөрчсөн. Бид зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүний тухай яриагүй. Үндсэн хуулийн дор амьдрах ардчиллын зарчим алдагдаж байгаагийн хэлбэр нь Н.Энхбаяр гэдэг хүнээр илэрч байгаа юм. Шүүхээр Н.Энхбаяр гэдэг хүнд ял оноож чадахгүй. Тиймээс өмнө нь хэлмэгдүүлж байсан зүйлээ парламентын танхимаас хууль батлах замаар насан туршид нь ял оноож байгаа хэлбэр. Өнөөдөр Н.Энхбаярыг яллаж байна. Дараа нь гадаадад сууж байгаа монголчуудын эрхийг хааж байна. Үүний дараа зөвхөн мөнгөтэй хүн сонгуульд өрсөлдөнө гэж байгаа нь хүн төрөлхтний хөгжлийн ёсноос гажууд ёс. Тэгэхээр хугацаагаар шалтаглах нь нөгөө нөхдийн өөрсдийгөө хаацайлах тайлбар байж магадгүй. Энэ сонгуулийн хуулиар Монгол Улсад ардчилал, шударга ёс тогтох боломжгүй болно. Тиймээс энэ хуулийг нухацтай авч үзэхгүй бол зөвхөн МАХН-ын асуудал биш шүү. Энэ чигээрээ явах юм бол бид дэлхийн түүхэнд том сургамжийн бодит жишээ болон үлдэх болно. 1930-аад онд фашист Германд гарч байсан хуулиуд яг ийм байдлаар хүний эрхийг бага багаар хааж боосоор байгаад эцсийн дүнд герман хүн л амьд явах эрхтэй, хөгжлийн бэрхшээлтэй, еврей хүн амьд явах эрхгүй гэдэг хууль баталж байсан. Үүний эхлэл болж байгааг ухаж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хуулийг засна гэвэл хориг тавих боломжтой. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр ч бий. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн эсрэг хууль гаргаж болохгүй гэв. Харамсалтай нь гаргачихлаа. Тиймээс цаашид хэрхэхийг харах л үлдлээ.
-МАХН-ын дарга Н.Энхбаяраас өөр нэр дэвших эрх нь хязгаарлагдаж байгаа хүн бий юу?
-Бараг байхгүй дээ. Концессын, 60 тэрбумын гэгдэх том гэмт хэргүүдэд ял сонссон, ялаа эдлээд дуусчихсан өөр хүн байхгүй. Ганцхан Н.Энхбаяр гэдэг хүнд зориулсан илрэл нь хүчин хийгээд ялаа эдлээд гараад ирсэн хүн УИХ-д дэвших боломжтой хууль баталсан. Төрийн мөнгөнөөс хулгай хийгээд ялаа эдлээд, торгуулиа төлсний дараа УИХ-д нэр дэвших боломжтой. Хүн алаад ялаа эдлээд гарч ирсний дараах сонгогдох эрх нь хэвээр байгаа. Ингээд харахаар зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүнээс болон Монголын ард түмнээс эрх баригчид айж байгаа учраас гаргасан хуулийн заалт гэж ойлгох хэрэгтэй.
-Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол яах вэ?
-Тэгвэл Ерөнхийлөгч бас үгсэн хуйвалдаж гэж дүгнэхээс өөр номгүй. Яагаад гэвэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль, Үндсэн хуулийн Цэцийн тогтоол, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциудыг бүгдийг нь зөрчсөн хууль учраас Ерөнхийлөгч хориг тавихаас өөр зам байхгүй. Тавихгүй тохиолдолд хуйвалдсан байна гэж дүгнэх шаардлагатай болно. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол цаашаагаа Үндсэн хуулийн Цэцэд хандана. Бүр цаашлаад НҮБ-ын хүний эрхийн хороо руу албан ёсны хүсэлт гаргана. НҮБ дээр энэ асуудлыг хэлэлцэх юм бол Монгол Улс ардчилсан зарчмаас ухарч, дарангуйллын шинж тэмдэг илэрлээ гэдэг дүгнэлт олон усад хийгдэх байх.
Сэтгэгдэл ( 12 )
УИХ-д нэр цэвэр, үнэнч шудрага мэдлэгэ боловсролтой төлөв даруухан хүн л гарах ёстой. 1997 оны 6 сард тэр үеийн МАХН-н одоогийн МАН-н дарга болмогцоо ИХ-д авилгал, албан тушаалын загалмайлсан эцэг болон цэцэглүүлж эхэлсэн түүхийг ард түмэн мартаагүй шүү Ичиж амьдрах хэрэгтэй
энэ сууж бгаа нөхдүүд дотор ч албан хэргээр эрүү үүсэн нөхдүүд сууж бх чинь вэ ха ха
Авилагчин ялтан гэмт хэрэгтэн шоронд л байх ёстой болхоос төрийн жолоо атгах учиргүйшүүдэн
Ерөнхийлөгч нийт ард түмний төлөө хориг тавих ёстой болохоос биш нэг хүний эрх ашгийн төлөө хориг тавих ёсгүй.
Авилга албан тушаалын хэрэгт холбогдсон хүн нэр дэвшихгүй байх нь зөв шүү дээ МАХН ын шизотой юм шиг хэдэн залуучууд байнаа Хүн хүн рүү үсчиж дайраад хэрүүл хийхээс өөр юм байхгүй Н.Энхбаяр гуай ер нь Монголын төрийн бүх том албан тушаалыг хашаа биздээ. Тэр үеэс авилга цэцэглэсэн
МАНХ-ынхан дотор улс орон ард түмэнд хэрэгтэй зүйл хийчхээр 1 ч хүн алга, бүгд л өш хонзон санасан албан тушаал мөрөөдсөн хүмүүс байна даа.Ёс зүй алдсан хүн сонгуульд өрсөлдөх эрхгүй шүү... Цэвэр хүн оролцох ёстой. Энэ бол хүний эрх зөрчсөн зүйл биш. Үүнээс илүү ард түмний эрх гэж бий...Сайн сана.
Хэрэв авилга авсан бол дэмий биз дээ. энэ хүн Н.Энхбаярынхаа төлөө элдэв юм л ярьж явах юм даа. Зарим нэг нь уйлна. Инээдтэй ч юм даа хойд солонгосууд шиг. Ер нь бол Н.Энхбаяр чинь би авилга аваагүй гээд байгаа биз дээ. Энхбаярын өөрийнх нь болон хамтран ажиллагсадынх нь яриагаар бол авсанаа хүлээн зөвшөөрөөд л байх юм.
зайлаачээ пиздаануудаа
Ийм мэдрэлүүдийг буудчихвал яадаг юм
Тулга буруу яриж байна. Ял шийтгэл эдэлж байсан хүмүүс хууль тогтоох нь оновчгүй.\n
ene kheden nukhud enkhbayar geed l khutsaad baykh yum , amitny bugs mun ch ikh dolookh yum daa
тэгээд хаашаа юм авилга аваад шийтгүүлсэн хүмүүс заавал их хуралд сууж хууль гаргах ёстой юмуу энэ ч арай үгүй байхаа