БРИГАДЫН ГЕНЕРАЛ: Сайннямбуугийн Баатаржав

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 29

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн н/02 дугаар зарлигийг тус тус үндэслэн:

Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хурандаа Сайннямбуугийн Баатаржавт Бригадын генерал цол олголоо. Цол олгох ёслол өнөөдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын энэ өдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд болж, генерал цолын батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав. Цол олгох ёслол өнөөдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын энэ өдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд болж, генерал цолын батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав.


Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа Сайннямбуугийн Баатаржав нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй.

Боловсрол эзэмшсэн байдал:

1985-1990 онд Цагдан сэргийлэхийн дээд сургууль

2002-2004 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи,

МҮДС Хууль зүйн ухааны магистр

Ажлын туршлага:

1990-1995 онд Төв аймгийн цагдан сэргийлэх хэлтэст мөрдөн байцаагч;

1995-1997 онд Мөн аймаг дахь цагдаагийн  хэлтэст эрүүгийн төлөөлөгч;

1997-1998 онд Төв аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн ахлах төлөөлөгч;

1998-1999 онд Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгон дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга;

1999-2002 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дэд, Эрүүгийн ажил эрхэлсэн тасгийн дарга;

2002-2004 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид сонсогч;

2004 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын Хяналт, шалгалтын тусгай тасагт зохион байгуулагч;

2004-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга;

2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга;

2012 оны 03-09 дүгээр сард Улсын мөрдөн байцаах газрын дарга;

2012 оны 09 дүгээр сараас Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга;

2013 оны 07 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга;

2014 оны 08 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын дарга;

2014-2017 онд Хууль сахиулахын Их сургуулийн захиралаар томилогдон тус тус ажилласан.

2017 оны 10 дугаар сараас Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоод цэргийн командлагчаар томилогдон ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
harhun(202.21.109.106) 2024 оны 03 сарын 12

pyldaga gar l haragdsan shuudee

0  |  1
Altaa(122.201.31.216) 2019 оны 12 сарын 29

Baliar yumnuudiig harhaar nud horsood bhiin. Muusain avilgach nar!!!

0  |  0
Top