Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нарын санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард "Болор цом" яруу найргийн наадмыг анх зохион байгуулсан түүхтэй. Анхны наадамд санаачлагч Д.Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд өргөх үг" шүлгээрээ тэргүүн байр эзэлж байсан юм. Багануур дүүргийн 40 жилийн ойн хүрээнд зохиогдож буй "Болор цом" яруу найргийн наадам өнөөдөр /2020.01.04/ Багануурт дүүрэгт болно.
"Болор цом" наадам болж байгаатай холбогдуулан үе үеийн "Болор цом" наадмын тэргүүн шүлгийг цувралаар танилцуулж байна.
2011 он. "Болор цом-29" наадмын Тэргүүн шүлэг: Яруу найрагч Д.Болдхуяг
МОНГОЛ ХЭЛ
Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм
Хагацлын гунигийг уртын дуугаар аргадах нь өндөр газрын салхи юм
Эртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих эхийн дуншил юм
Эхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа
Хэрэмний чинадаас адуу нутгаа гүйх нь аадар борооны товшоо юм
Хээр талд аадар шаагин орох нь амраг шанзны аялгуу юм
Төвөнх аргааж амраг шанз цурхирах нь сэтгэлээ илчилсэн үг юм
Түгдрэн байж хайр сэтгэлээ илчлэх нь миний монгол хэл юм аа
Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм
Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм
Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм
Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа
Байгаль далай дэлээ хийсгэн давалгаалах нь дун хясааны цуурай юм
Баруун чихэнд дун хясаа цуурайлах нь ойн салхины шуугиан юм
Түрэмгий салхинд модны орой шуугих нь цэрэг эрсийн уухай юм
Түүх шастираас Чингисийн баатрууд уухайлах нь миний монгол хэл юм аа
Энэ дөрвөн хязгаарын хил дээсэн дотор
Элсний ширхэг бөмбөрөхөөс аянга ниргэх хүртэл
Эх байгалийн дуулсан авиа бүхнийг сонордож
Элэнцийн элэнцээс туурвисан даанч яруу монгол хэл ээ

Сэтгэгдэл ( 12 )
Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм\nХагацлын гунигийг уртын дуугаар аргадах нь өндөр газрын салхи юм\nЭртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих эхийн дуншил юм\nЭхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа\n\nХэрэмний чинадаас адуу нутгаа гүйх нь аадар борооны товшоо юм\nХээр талд аадар шаагин орох нь амраг шанзны аялгуу юм\nТөвөнх аргааж амраг шанз цурхирах нь сэтгэлээ илчилсэн үг юм\nТүгдрэн байж хайр сэтгэлээ илчлэх нь миний монгол хэл юм аа\n\nЭрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм\nЭлэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудл
LOL
Cry\n
Cry\n
Маш гоё монгол бичгийн үнэ цэнийг харуулсан Монгол орон нутагтаа ба бичгээ магтан шүлэг зохиосон Болдхуяагдаа уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсэн еөрөөеөө
гоё болжээ
Nice
Nice
Nice
гоё болжээ гоё болж
гоё болжээ гоё болж
Бараво