"NASA”-гийн 17 настай дадлагажигч хүү ШИНЭ ГАРАГ нээжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 14

“NASA”-гийн дадлагажигч, 17 настай Волф Кукиер дадлагын ажлынхаа гурав дахь өдөр шинэ гараг нээсэн талаарх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гарлаа.

Волф Кукиер TESS (Transiting Exoplanet Survey Satellite) хиймэл дагуулын илрүүлсэн оддын гэрлийг хэмжих үүрэгтэй байжээ. Тэр энэхүү даалгавараа гүйцэтгэж байхдаа “TOI 1338 b” гэх шинэ гараг нээсэн байна.

Эл гараг дэлхийгээс долоо дахин том аж.

Залуу, чадварлаг дадлагажигч “Шинэ гарагийг маань “Wolftopia” гэж нэрлээсэй гэж хүсэж байна” хэмээн хошигножээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top