Мадуро: АНУ-тай харилцаагаа эргэн харахад бэлэн байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 19

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ, Венесуэл хоёрын Засгийн газар нэгнээ харилцан хүндэлбэл Америктай харилцаагаа эргэн харахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. Мадуро “АНУ хэчнээн том байсан ч, яриа хэлэлцээ хийж, зөв мэдээлэл солилцвол бид харилцааны шинэ хэлбэр бий болгож чадна гэдэгт итгэлтэй байцгаагаарай” гэж “The Washington Post” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Хүндэлсэн харилцаа хоёр оронд хоёуланд нь ашигтай гэж Венесуэлийн Ерөнхийлөгч үзэж байна. “Зөрчилдөөний нөхцөл байдал нь бүгдэд хохирол учруулж байна. Энэ бол томъёо” гэж Мадуро хэлжээ.

Өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Вашингтон Мадурогийн дэглэмийн эсрэг шинэ хориг тавих талаар хэлэлцэж байгаа хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top