АНУ-ын корпорациуд 500 сая ам.доллароор Конгрессыг лоббиджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

АНУ-ын “Apple”, “Amazon”, “Facebook”, “Google”, “Microsoft”, “Twitter”, “Uber” зэрэг  томоохон компаниуд Конгресст өөрийн ашиг сонирхлоо лоббидох зорилгоор сүүлийн арван жилд нийт 500 сая ам.доллар зарцуулсан тухай The Washington Post сонин мэдээлжээ.

Сүүлийн арван жилд “Google” компани өөрийн ашиг сонирхлоо дэмжүүлэх зорилгоор хамгийн их мөнгө буюу 150 сая ам.доллар зориулжээ. “Facebook” 81 сая ам.доллар, “Amazon” 80 сая ам.долларыг лоббид зарцуулсан байна. Энэ зорилгоор “Twitter”, “Uber” компаниуд хамгийн бага буюу 1-3 сая ам.доллар зарцуулсан байна. Дурдсан хугацаанд лоббид зориулсан нийт мөнгөний дүнг дурдаагүй байна. Харин эдгээр компаниуд эдийн засгийн болон улс төрийн хамгийн хүчтэй нөлөө үзүүлэхүйц том бөгөөд өөрсдийн байр суурийг хадгалж авч үлдэхийн тулд олон зуун сая ам.доллар зарж байна гэж Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн мэдэгдсэн байна.

Нэр дурдсан компаниуд энэ мэдээллийн дагуу тайлбар хийхээс татгалзсан бол “Amazon” компанийн төлөөлөгч “Тус компани өөрийн үйлчлүүлэгч, ажилтан, хууль тогтоогчдын хувьд чухал зүйлийг хамгаалахад анхаарал хандуулдаг” гэсэн хариу өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top