Тонуулчдын ачаар үнэт агуулах илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

Египетийн хууль хүчнийхэн 60 жилийн турш хаалттай байсан эртний эдлэлийн агуулахыг нутгийн тонуулчдын агуулах тонох төлөвлөгөөний талаарх мэдээлэл авсны ачаар илрүүлжээ.

Мэдээллийн al-Masry al-Youm сайтын мэдээлснээр, аюулгүй байдлын албаныхан жуулчны цагдаатай хамтран Каир хотоос зүүн зүгт байрладаг Сакара хотод хэсэг этгээд түүхийн ховор олдвор бүхий агуулах тонохоор зэхэж буй талаар мэдээлэл авсан байна.

Эрчимтэй эрэн сурвалжилсны дүнд Сакара хот дахь эртний Египетийн I Птаххотеп фараоны бунхны дэргэд эртний ховор олдвор бүхий агуулах илрүүлжээ. Эдгээр олдвор тус улсын эртний хөшөө дурсгал хариуцсан яамны бүртгэлд бүртгэгдээгүйгээр үл барам холбогдох хяналтын байгууллагууд мэдээгүй байна.

Модон хаалгатай хоёр өрөө  бүхий агуулах бунхантай залгаа байрлаж байсан бөгөөд хаалган дээр нь 1960 онд хаасан байцаагчийн гарын үсэг зурсан байжээ. Агуулах дотор занданшуулсан шарил бүхий 12 авс болон нэн үнэтэй түүхэн олдворууд байсан аж.

Агуулахыг тонохыг завдсан этгээдүүдийн хувь заяа хэрхсэн талаар мэдээлээгүй байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дэмбэрэлсан(66.181.161.66) 2020 оны 01 сарын 28

Түүх дурсгал өвийг хууль бус хүмүүст алдаж болохгүэ олснон мундаг байна.

0  |  0
Дэмбэрэлсан(66.181.161.66) 2020 оны 01 сарын 28

Түүх дурсгал өвийг хууль бус хүмүүст алдаж болохгүэ олснон мундаг байна.

0  |  0
Дэмбэрэлсан(66.181.161.66) 2020 оны 01 сарын 28

Түүх дурсгал өвийг хууль бус хүмүүст алдаж болохгүэ олснон мундаг байна.

0  |  0
Top