“Turkish Airlines” Хятад руу нислэг хийхээ зогсооно

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

Туркийн агаарын тээврийн “Turkish Airlines” компани коронавирусийн халдвар тархаж байгаатай холбоотойгоор Хятад руу нислэг үйлдэхээ зогсооно гэж “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тус компани Бээжин, Гуанжоу, Шанхай болон Шиань руу хийх нислэгээ зогсоож байгаа аж.

Өмнө нь Итали улс Хятадтай агаарын харилцаагаа зогсооно гэдгээ мэдэгдсэн юм.

Коронавирусийн халдвар дэлхий нийтийг айдаст автуулж байгаа ч зарим судлаачид энэхүү вирусийн халдвар ханиад томууных шиг хурдан тархдаггүй гэж үзэж байгаа билээ.

Монголын авиа компаниудын хувьд МИАТ компани Бээжин, Хонконгийн зарим нислэгээ цуцлаад байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top